БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:
+(976) 7718-0099
+(976) 7718-0099
EFES GROUP > БИЗНЕСИЙН БҮТЭЦ > ИМПОРТ, ГАДААД ХУДАЛДАА

ЭФЭС ИНТЕРНЕЙШНЛ ХХК

ЭФЭС ИНТЕРНЕЙШНЛ” ХХК нь 2018 онд гадаад худалдааны чиглэлээр  “ХУЛАН-УУЛ” ХХК-ийн салбар компани болон байгуулагдаж, Европын холбооны улсаас эрүүл ахуй олон улсын хүнсний чанар стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.

Манай компани 2006 оноос хойш Болгар улсаас Vinex, Slavyantsi брэндийн цэвэр усан үзэмний 23 гаруй нэр төрлийн дарс, вермут зэргийг импортлохоос гадна,үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбогдуулан Польш улсаас HORTEX брэндийн 100 хувь жимсний шүүс, LEON брэндийн хүүхдэд зориулсан сахарын орцгүй 100 хувийн жимсний сок, VITAMINKA луувангийн өтгөрүүлсэн шүүс, Aрго брэндийн химийн орц өнгө оруулагчгүй амтат иштэй чихэр, FLIS HAPPY 16 нэр төрлийн өрмөнцөр жигнэмэг, Болгар улсаас GAMA брэндийн ариун цэврийн болон хувийн хэрэглээний сальфетка цааснуудыг албан ёсоор Монголын зах зээлд худалдаалан борлуулж байна.

Бид чанартай бөгөөд амттай хүнсний бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор дэлхийн олон оронд нэр хүнд бүхий компаниудтай хамтран ажиллаж тэдний өндөр чанартай хүнсний брэнд бүтээгдэхүүнүүдийг эх орны зах зээлд нийлүүлж байна.