EFES групп нь 1996 онд “Хулан-Уул” ХХК нэртэйгээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын худалдаа үйлчилгээ, барилгын салбарын түүхийг амжилттай үйл ажиллагаа явуулан өдгөө 200 гаруй мэргэшсэн боловсон хүчинтэй 5-н салбар компанитай групп компани болон өргөжөөд байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний гадаад худалдаа, бөөний болон жижиглэн худалдаа, барилга, үйлчилгээ, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт явуулсан бодлого, үйл ажиллагаа маань эдүгээ хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсон найдвартай түнш болгож чадсан юм.