БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:
+(976) 7718-0099
+(976) 7718-0099

ЭФЭС СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

ХУЛАН УУЛ ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах сүлжээ дэлгүүр нь 1996 онд “ЭФЭС” бөөний төв, супермаркет нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт өрсөлдөхүйц хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээж чадсан Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.

“ЭФЭС” сүлжээ дэлгүүр нь 2014 онд 10-р хороололд дахь салбараа орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан олон улсын жишигт хүрэх дэлгүүр болгон өргөтгөн шинэчилж, өөрийн өнгө төрхийг бий болгосон, “ЭФЭС” сүлжээ дэлгүүрийн 150 гаруй ажилтан, албан хаагчид хэрэглэгч харилцагчдын эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

ЭФЭС БӨӨНИЙ ТӨВ

Манай бөөний төв нь 2000 онд байгуулагдаж 10-р хорооллын төв зам дагуух хамгийн өргөн сонголттой хэрэглэгч үйлчилүүлэгчидэд барааг бөөний буюу хамгийн хямд үнийг санал болгон ажилладаг ялангуяа шингэн бүтээгдэхүүний бөөний борлуулалтаар онцгойрч чадсан манай хамгийн том салбар дэлгүүр юм.

Бид үйлчлүүлэгч байгууллагуудынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн шингэн бүтээгдэхүүний бөөний борлуулалтын хүргэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хийж үйлчилдэг тул хотын бүсийн зочид буудал, бар ресторанууд манай бөөний төвөөр үйлчлүүлэхдээ таатай байдаг.

Худалдааны төв нь гэр ахуй, хүнс, шингэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр буюу бөөнөөр худалдаалдаг бөгөөд энэ дагуу стандартын шаардлага хангасан тавиур болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулж, худалдан авагчид өөрөө өөртөө үйлчлэн бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

ЭЗЛЭХ ХУВИАР

  • ЭФЭС 10Р ХОРООЛОЛ
  • АЛТАЙ ХОТХОН
  • БАЯНЗҮРХ
  • ЗАЙСАН

Дээрх график нь хэрэглэгчдийн эзлэх хувиар харуулав.

EFES СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД

EFES – 10р хороолол салбар

Хаяг: Баянгол дүүрэг 6-р хороо 10-р хороолол 71 тоот

EFES- Алтай хотхон салбар

Хаяг: Баянгол дүүрэг дүүрэг 1-р хороо Алтай хотхон

EFES- Баянзүрх

Хаяг: Баян-Зүрхийн товчооноос цааш явах замд

EFES-Инэл Зайсан Виллаж

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Инэл хотхон